ХУУШУУРЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТИЙГ ОНЛАЙНААР АВЧ ЭХЭЛЛЭЭ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     121    0

Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Орхон аймгийн баяр наадмаар цэнгэлдэх хүрээлэн, морь барианы газарт хуушуур хийх, нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрөл хүссэн иргэн, ААНБ-уудыг онлайнаар бүртгэж эхэллээ. Бүртгэлийг www.erdenet.mn/medee/zuvshuurul хаягаар авч эхэлсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 30-нд 18 цагаас дуусна.

Ингэснээр хүсэлт ирүүлсэн иргэн, ААНБ-уудаас тодорхой шаардлага хангасан хэсгийг нь ялгаж зөвшөөрөл олгох сугалаанд оролцуулж, зөвшөөрлийг олгоно. Сугалаа сугалах ажиллагааг 7-р сарын 5-нд зохион байгуулахаар боллоо. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг /цайны газар, кафе, ресторан/ МХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй Орхон аймгийн иргэн, ААНБ байх

2. Ажиллах хүн бүрийн цахим иргэний үнэмлэх, Эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр, бүрэн бөглөгдсөн байх, тогооч  мэргэжлийн үнэмлэхтэй байх

3. Хүнсний бүтээгдэхүүн, махыг 7 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд ХХААГ-ын лабораторид шинжлүүлж дүгнэлтийг бэлэн байлгах.

3. Ажиллах бүрэлдэхүүн хөдөлмөр хамгааллын хувцсаар жигдэрсэн байх

- Павилонд мөртэй улаан өнгийн хормогчтой байх

- Гэрт мөртэй ногоон өнгийн хормогчтой байх

- Тогооч мэргэжлийн хувцастай, өндөр малгайтай байх

-  Халад ханцуйвч, нүдний шил, битүү гуталтай байх, хуушуур хавчих хавчаар, нэг удаагийн хүнсний бээлий тогтмол хэрэглэх

4. Стандартын шаардлага хангасан ширээ, сандал, ширээний бүтээлэгтэй байх

5. Нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ, хавчаар, бээлий, цаасан уут тогтмол хэрэглэнэ

6. Павилон болон гэрийн хаалганы дээд талд хаяг байрлуулна

- Павилонд  50 х 200 см хэмжээтэй улаан дэвсгэр дээр цагаан  өнгөөр бичсэн байх / 3-17-р байр Уран жааз ХХК /

-Гэрт хаалганы хэмжээгээр / 130х40 см хэмжээтэй / 3-17-р байр Уран жааз ХХК / уртыг тохируулан улаан  дэвсгэр дээр цагаан  өнгөөр бичсэн байх

7. Зориулалтын хогийн сав байрлуулах

8. Ариутгал халдваргүйтгэлийн бодисыг тогтмол хэрэглэх

9. Гэр барьж байгаа нөхцөлд гадна талын сүүдрэвч өнгө үзэмж сайтай тод улаан, хөх, ногоон өнгөтэй байх

 Улсын баяр наадмаар нийтийн хоолоор үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүсэхэд  

Бүртгэл хийгдэх хугацаа: 2019.06.25-30-ны өдөр  18:00 цаг хүртэл erdenet.mn сайтаар хийгдэнэ.

 Тавигдах шаардлага:

Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг /цайны газар, кафе, ресторан/ МХГ-ын мэдээллийн санд бүртгэлтэй Орхон аймгийн иргэн, ААНБ байх

 Цахимаар хүлээн авах материал

1.    Өргөдөл / 2 утасны дугаар заавал бичих/

2.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / иргэн бол цахим үнэмлэх/

3.    Тогоочийн үнэмлэх

4.    Ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр

5.    Тухайн байгууллагын хоолны дээжинд хийлгэсэн шинжилгээний бичиг /2019 онд хийлгэсэн байх/

 Шаардлага хангасан байгууллагад үйл ажиллагаа явуулах эрх олгох сугалааны үйл ажиллагаа 2019.06.05-ны өдөр Хүүхдийн ордонд зохион байгуулагдана. Шаардлага хангаагүй байгууллагад албан ёсны хариуг хүргүүлнэ. Лавлах утас: 70359168

Улсын баяр наадмаар худалдаа эрхлэх зөвшөөрөл хүсэхэд 

 Бүртгэл хийгдэх хугацаа: 2019.06.26-2019.07.03-ны өдөр хүртэл АЗДТГ-ын иргэний танхимд хүлээн авч бүртгэнэ.

Бүрдүүлэх материал

1.    Өргөдөл / 2 утасны дугаар заавал бичих/

2.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар / иргэн бол цахим үнэмлэх/

3.    Хүнс худалдаалах бол ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр

Лавлах утас: 70359168

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг