Үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100 хувиас дээш үзүүлэлттэй байна
Уул уурхай 26 өдрийн өмнө     64    0

 Засвар механикийн заводын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт оны эхний хагас жилийн байдлаар 100-аас дээш хувьтай байна. Тус заводынхан оны эхний 10 сарын хугацаанд 5050 орчим тонн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч дахин 200 тонныг нэмж үйлдвэрлэхээр болжээ. Эдгээр төлөвлөгөөт ажлыг ирэх 11 сард багтаан гүйцэтгэх зорилготой ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрт шаардлагатай сэлбэг хэрэгслийг аль болох гаднаас худалдан авахгүй байх бодлого барьж байгаа тул ийнхүү нэмэлт ажил төлөвлөгдсөн аж.  Цутгуурын цехэд өргөтгөлийн шинэ тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажил эхлэхээс өмнө бүтцийн нэгжүүдийн сэлбэг хэрэгслийн нөөц бэлтгэж байна. Мөн Механикийн цехэд металл хийцийн ажлууд 60-70 хувиар нэмэгджээ. Тиймээс ачаалал их байгаатай уялдуулан  ээлжээр ажиллах  хуваарь гаргасан байна.
   Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шинэ бүтээгдэхүүнээр арвижуулах, тоо хэмжээг нь нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Ингэснээр үргүй зардал бууруулах, худалдан авалтын хэмнэлт гаргах зэрэг ач холбогдолтой юм. Түүнчлэн энэ онд Цутгуурын цехэд өргөтгөл хийж байгаагаас шалтгаалан  гаднын байгууллагуудын захиалгыг түр хугацаагаар зогсоосон бөгөөд шинэ өргөтгөл хүлээн авсны дараа захиалгын сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж эхлэх аж.

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг