ХОТЫН ТӨВД ОРЖ ИРСЭН МАЛЫГ ХАШИЖ, ЭЗЭНД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     223    1

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдан явуулав.  

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр, Орхон аймгийн наадамд иргэдийн зүгээс хуушуурын зөвшөөрлийг олгохдоо ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс материалыг цахимаар авч дууссан бөгөөд комисс гарч шаардлага хангасан, бичиг баримтын бүрдэл гүйцэд байгаа иргэдийн материалыг судлан үзээд сугалаагаар зохион байгуулах бөгөөд энэ сарын 6-7-ны өдрүүдэд зөвшөөрлийг шийдвэрлэж дуусах аж. 

Мөн бичил хорооллууд дунд автозамын нөхөөсний ажлыг хүйтэн аспальтаар гүйцэргэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 301 ам.метр талбайд нөхөөс хийжээ. Баян-Өндөр сумын тухайд мал төллөлт үндсэндээ дуусах дөхөж байгаа бөгөөд нийт төллөх ёстой малын 92,8 хувь нь төллөөд байна. 

Урин дулааны улиралд зарим мал бүхий иргэд хотын ногоон бүсэд шахаж буудаг бөгөөд мал нь хотын төвд орж ногоон байгууламжийг сүйтгэх, авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулах, хотын гудамж талбайг бохирдуулах зэрэг сөрөг үзэгдэл их гарч байгаа тул ногоон байгууламжинд орсон малыг Баян-Өндөр сумын зүгээс хашиж байгаа бөгөөд цаашид малаа хариулгагүй явуулсан эздэд нь хариуцлага тооцож байна. Энэ хавраас хойш нийт 400 гаруй мал хотын ногоон байгууламжид нэвтэрснийг эздэд нь хүлээлгэн өгчээ. 

Шуурхай хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг дарга А.Түвшинжаргалын зүгээс Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, их засварын ажилд хяналт тавих үүргийг БСУГ-ын удирдлагуудад өглөө. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг