Барилга засварын цехээс “Тэргүүний барилгачид” төрлөө
Уул уурхай 1 сарын өмнө     84    0

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Барилга засварын цехэд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан тэргүүний сайчуудыг “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр өнөөдөр шагналаа.Барилга засварын цех нь Барилга засварын “РСЦ” ХХК нэртэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг байсан бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсонтой уялдуулан бүтэц зохион байгуулалт хийгдэж, Барилга засварын цех нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хамт олон Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн барилга,  засвар, чимэглэлийн ажлыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу чанартай хийж гүйцэтгэн оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт даалгавруудыг амжилттай биелүүлэн Улсын их баяр наадмаа угтаж байна. Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил хамт олноо манлайлан ажилласан Барилга засварын цехийн Зуурмагийн туузан дамжлагын операторчин Жигжидийн Жаргалсайхан, Цахилгаан ба хийн гагнуурчин Туваансүрэнгийн Сайнбаяр, Бетончин Ложоогийн Базардаргиа зэрэг арван ажилчин  Барилга хот байгуулалтын яамны шагнал “Тэргүүний барилгачин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Эхсурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг