Эрдэнэт үйлдвэр уурхайчдадаа мөнгөн урамшуулал олгож байна
Мэдээ мэдээлэл 13 өдрийн өмнө     141    0

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн А/640 тоот тушаал гарлаа. Үйлдвэрийн газрын хамт олон 2019 оны эхний хагас жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр цэвэр ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100.0-111.7 хувиар биелж, Улсын болон орон нутгийн төсөвт 570 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэн амжилт дүүрэн ажиллалаа.
  Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааны түвшин нэмэгдүүлэхэд бүтцийн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт зэргийг харгалзан төлөвлөгөөнөөс давж биелсэн цэвэр ашгийн 10 хүртэл хувиар тооцон урамшуулал олгож байна.
   Улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт уурхайчдадаа Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.

Эхсурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг