ТҮЦ машинаар 42 мянган иргэн үйлчлүүлжээ
Хотын амьдрал 11 сарын өмнө     290    0

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хотын хэмжээнд ажиллаж буй Төрийн үйлчилгээний цахим машин-аар /ТҮЦ/ нийт 42 мянга 700 гаруй иргэн үйлчлүүлжээ. 

Эрдэнэт хотод 3 ширхэг ТҮЦ машин ажилладаг. Эдгээр машинаас иргэд “Иргэний үнэмлэхийн лавлагаа”-г хамгийн их буюу 11319 удаа авчээ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагааг тус бүр 1000-6600 орчим удаа авсан байна.