Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100 хувиар биелжээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     134    0

Эрдэнэт үйлдвэрийн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний эхний 20 хоногийн гүйцэтгэлийн дүн гарсан байна.  Эрдэнэтийн уурхайчид сарын эхний 20 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 111 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 127.1 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.9 хувиар тус тус биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 1509.83 мянган метр куб уулын цул гаргаж, 625.90 мянган метр куб хөрс хуулж, 2254.01 мянган тонн хүдэр олборлосон байна. Харин хүдэр боловсруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 99.9 хувьтай гарчээ. Энэ нь Баяжуулах үйлдвэрийн ММС №1 тээрмийн 8 дугаар сарын 19-ний зогсолтыг 13-нд болгож наашлуулсантай холбоотой бөгөөд төлөвлөгөөний биелэлт 08 дугаар сарын 25-наас хэвийн болох юм. 
     Хүдэр дэх металлын агуулга, металл авалт, баяжмал дахь металлын  төлөвлөгөө зэсийн үзүүлэлтээр 100-100.4 хувийн биелэлтэй гарсан бол хүдэр дэх молибдений агуулга 85 хувь, молибден авалт 80.3 хувь, баяжмал дахь молибден 68.2 хувийн гүйцэтгэлтэй байна.
     Баяжмал дахь металлын агуулга зэсийнх 100.3 хувь, молибденых 104.5 хувиар биелжээ.  Мөн ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.3 хувь, молибдены баяжмалын чанар 104.5 хувиар биелсэн гүйцэтгэлтэй байна.

Эх сурвалж: www.erdenettoday.mn 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)