Д.Батлут: “Юнител” группын хамт олондоо хамгийн түрүүнд Баярлалаа гэж хэлмээр байна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     94    0

“Юнивишнтэй гэр хороолол” нээлтийн ёслолын үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутын сэтгэгдлийг сонслоо. 

-Эрдэнэтийн гэр хороололд гурвалсан үйлчилгээ нэвтэрлээ. Гэр хорооллын иргэд хөгжилд дэвшилтэй нэг алхам илүү ойртлоо. Таны сэтгэгдэлийг сонсъё?

-“Юнител” группын “Юнивишнтэй гэр хороолол” нээлтийн ёслол үнэхээр сайхан болж байна. Эрдэнэт хотын гэр хорооллын айл өрхүүд Монгол улсад анх удаагаа өндөр хурдны шилэн кабельд суурилсан гурвалсан үйлчилгээний анхдагчид болж байгаад маш их баяртай байна. Сая энэхүү нээлтийн ёслолын индэр дээр “Юнител” группын гүйцэтгэх захирал Д.Энхбат хэлсэн үгэндээ Эрдэнэтийн гэр хорооллын иргэд анхдагч болсныг албан ёсоор зарласан. Ингээд “Юнител” группын хамт олонд Эрдэнэт хотын мянга мянган иргэдийнхээ өмнөөс “Та бүхэнд маш их баярлалаа” гэж хэлмээр байна.

-Хувийн хэвшлийн байгууллага 5 тэрбум төгрөгөөр Эрдэнэтийн гэр хороололд хөрөнгө оруулалт хийлээ. Аймгийн удирдлагуудын хамтын ажиллагаа, сэтгэлийн дэмжлэг маш чухал байсан хэмээн “Юнител” группынхэн онцолж байна?

-Тэгэлгүй яахав “Юнивишнтэй гэр хороолол” төслийг эхнээс нь бид дэмжихээ илэрхийлж, хамтран ажиллахаар болсон. Энэ ажил нь мэдээ мэдээллийн эрин зуунд Эрдэнэт хотын гэр хорооллын иргэд хөл нийлүүлэн алхахад маш том хувь нэмэр оруулж байгаа. Цаашлаад эдийн засаг, нийгмийн хөгжилд “Юнител” группын хамт олны оруулсан 5 тэрбум төгрөгийн хувь нэмэр үнэхээр бодит үр нөлөө үзүүлнэ. Хүүхэд багачуулын ирээдүйд түүнээс ч том хөрөнгө оруулалт хийсэн үнэхээр сайхан үйл явдал болж байна. Гэр хорооллын айл өрхийн ая тухтай амьдрал, амьдралын чанарт ч маш том өөрчлөлт авчирсан сайхан ажил болж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)