С.Жаргалсайхан: Манай иргэдэд түлээний гоожин олгогдохгүй
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     141    0

Найр наадмын цаг шувтарч, намрын сар дундаа орж буй энэ цагаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан ээлжит хуралдаан хийв. Энэ үеэр яригдсан нэг асуудал бол гэр хорооллын иргэдийн түлээ, нүүрсний тухай яриа байлаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбат: 

-Эрдэнэт хотын гэр хорооллын айл өрхөд зориулж иргэдэд түлээний гоожин олгодог уу. Дэнж багийн иргэдийн зүгээс надад хандан түлээний гоожин олж өгөөч гэх юм. Түлээний гоожинг хаагуур хэрхэн олгодог юм бэ. Энэ асуултад хариулт өгөөч?

-Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан: Орхон, Булган аймгийн Засаг дарга нарын Хамтын ажиллагааны гэрээнд туссанаар бид жаахан ч гэсэн галын түлээтэй болж байгаа. Гэрээний дагуу Булганы ойр зэргэлдээх сумд Эрдэнэтийн гэр хорооллын иргэдэд галын түлээ нийлүүлж байгаа. Энэ гэрээнд туссанаар тухайн сумд өөрийн иргэд, гэрээт нөхөрлөлөөрөө түлээний модоо бэлдүүлээд Эрдэнэт хот дахь өөрийн сумын захаар дамжуулан худалдаж борлуулна гэж заасан байгаа. Өнөөдөр ийм байдлаар л түлээний модны нийлүүлэлт явж байгаа.  Булган аймгийн сумдаас орж ирсэн түлээний модны гоожинг манай Байгаль орчны байцаагч нар хааж өгдөг. Түлээний захтай тооцоо хийж, хяналт тавьж байгаа. Түлээний захаас манай иргэд өвлийн түлээ түлшээ худалдан авч байгаа. Иргэдэд түлээний мрдны гоожин олгох асуудлыг Булган аймгийн хөрш зэргэлдээх сумд л мэддэг. Орхон аймгийн иргэдэд түлээний гоожин олгодоггүй. Хяналт тавих асуудал нь манай дээр хийгдэж байна. Жаргалант сум маань өнөө жил 1400 метр куб түлээ өгнө. Энэ бол Жаргалант сумын иргэдийн өвлийн хэрэгцээнд хүрэхээргүй байгаа. Цаашдаа гоожин авах, олж өгөх гэдэг асуудал тавьбал Боломжгүй гэдэг хариулт өгсөн нь зөв.   

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)