ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНД НЯГТЫН ТУРШИЛТ ХИЙНЭ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     70    0

Жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэглэгчдэд халаалт дулааныг түгээж эхэлдэг билээ. 

Халаалтын бэлтгэл ажлын хүрээнд “ЭДЦС” ТӨХК нь 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дулааны төв шугаманд нягтын туршилт хийх бөгөөд энэ хугацаанд хэрэглэгчдийг халуун усаар хангахгүй. 

Харин “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК нь 13-14-ний өдрүүдэд Ус дулаан хуваарьлах, түгээх төвүүдийн хэвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 14-15-ны өдрүүдэд орон сууцны байруудын халаалтын системд дүүргэлт хийж халаалтыг өгч эхлэх бөгөөд 16-ны өдрөөс эхлэн байр орон сууцны халаалтын системд тохируулга хийх, хий авч халаалтыг жигдрүүлэх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)