“Алтан бамбай” тэмцээнийг “Хүч” баг тэргүүллээ
Уул уурхай 28 өдрийн өмнө     32    0

 Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэс, Гамшгаас хамгаалах штаб, Аврах, гал унтраах 58 дугаар ангиас санаачлан зохион байгуулдаг аврах ажиллагааны “Алтан бамбай” тэмцээн 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Эрдэнэт үйлдвэрийн 21 цех, нэгжийн 19 багийн аврагчид хоёр өдрийн турш ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан. Тэмцээний дүнгээр Чанар хяналтын хэлтэс, Судалгааны төвийн хамтарсан “”Хүч” багийнхан тэргүүлж цомоо гардан, Цахилгаан цехийн “Элч илч”, Автотээврийн цехийн “Сэрэмж” багууд удааллаа. Дөрвөн төрөлд зохиогдсон тус тэмцээнээс “Шилдэг аврагч”, “Шилдэг багийн ахлагч”-ийг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм. Мөн тусгай байранд Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан “Hyper rescue”, Дулааны цахилгаан станцын “Мегаватт” багууд шалгарсан. Үйлдвэрлэлийн онцгой нөхцөлд цех, хэсгүүд бэлэн байдлаа хангаж, учирч болох эрсдлээс хамгаалахад ур чадвартай аврагчдаа бэлтгэсэн байх шаардлагатай.  2020 онд болох тэмцээний 10 жилийн ойн хүрээнд уул уурхайн компаниудын аврагч багийг урих, Улсын аварга багийн шилдэг үзүүлбэр үзэх зэрэг шинэлэг санааг хэрэгжүүлж, тэмцээнээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж “Erdenettoday.mn”       

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)