Уурхайчин залуу Ч.Баярсайханы БНСУ-д хийгдсэн нарийн шинжилгээний хариу гарчээ
Мэдээ мэдээлэл 26 өдрийн өмнө     128    0

                     Хоногоор биш цагаар,цагаар биш хормоор хэмжигдэх хүний амь нас эрүүл мэнд гэдэг юугаар ч хэмжиж боломгүй үнэт зүйл юм. Амьд явах эрүүл явах боломжтой юу аль эсвэл гэх сэтгэл түгших шинжилгээний хариуг хүлээн зүрхний цохилт бүртээ сэтгэлдээ нулимстай суусан  Эрдэнэтийн хүү Ч.Баярсайхан дөнгөж сая нарийн шинжилгээний хариугаа сонсчээ.

Аз жаргалыг би амьд явахын нэр гэж бодном хэмээх энэ үгний тайлал яг энэ цаг мөчид түүний хайртай гэр бүлд мэдрэгдэж байгаа болов уу? БНСУ-руу оношлогоо эмчилгээнд орохоор өчигдөрхөн явсан түүнийг цаг алдалгүй эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээнд хамруулсан байна .Уурхайчин залуу Ч.Баярсайхныг “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнэ БНСУ-руу дагуулан явж сэтгэлийн тус үзүүлжээ. Хамгийн сайхан мэдээ нь түүний шинжилгээний хариу гарч сэтгэл сэргээсэн мэдээг дуулгасан байна.

Монголын алтан гарт эмч нарын буянаар түүний хавдрыг цагаа олж эрт авч амжсан бөгөөд цаашид хорт хавдар тархахгүй байх үндсэн тулгуур болж өгчээ. Айдаст автуулж байсан хавдар үсэрхийлсэн боловуу гэсэн болгоомжилд Солонгосын эмч нар шинжилгээний хариугаар ийнхүү  нотлож өглөө. Одоогоор түүний биед хорт хавдар үсэрхийлсэн шинж тэмдэг алга гэсэн таатай мэдээг дуулгажээ. Одоо түүнд химийн эмчилгээ хамгийн чухал, энэ эмчилгээг хийлгэсэнээр бие сайжирах ёстой. Химийн эмчилгээний өртөг маш өндөр бөгөөд дөнгөж эхний шатны даваагаа давах зардал хандивын аянаар цугларчээ.

Сайхан сэтгэлт Эрдэнэтчүүдийнхээ ач тусаар сайхан мэдээ сонссон Ч.Баярсайхны гэр бүл ахин дахин талархаж буйгаа уламжилсаар байна. Химийн эмчилгээг үргэлжүүлж хөл дээрээ бүрэн зогсох эрүүл энхийг бэлэглэх сэтгэлийн хандиваа үргэлжүүлж нэгэн айлд элэг бүтэн амьдрал бэлэглэцгээе

Хүний алтан аминаас илүү үнэ цэнэ гэж энэ хорвоо дээр үгүй билээ.

                       Хандивын данс Хаан банк : 5090469071

                     Голомт банк: 4005101930  Данс эзэмшигч Ч.Баярсайхан

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)