БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН ХҮСЭЛТЭЭР БНСУ-ЫН УЛСАН ХОТЫН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН СУДАЛГААНЫ БАГ ЭРДЭНЭТ ХОТОД АЖИЛЛАНА
Мэдээ мэдээлэл 18 өдрийн өмнө     122    0

Өдөр бүр ямар нэг мэдээллийн сувгаар бид хэн нэгний өвдсөн, тусламж хүссэн, хандивын аянтай нүүр тулдаг.  Монголчууд бид нэг нэгэндээ сэтгэлийн, өглөгийн, мэдээллийн гээд байж болох бүхий л хэлбэрээр туслахыг хичээнэ. Үүнээс хамгийн түгээмэл нь ямар нэгэн хорт хавдар туссан өвчтөний түүх байдаг.  2019 оны статистик мэдээгээр жил бүр 6000 гаруй хортой хавдар шинээр бүртгэгдэж  3000 гаруй хүн хавдараар нас бардаг нь тогтоогдсон. Энэ бол улсын хэмжээнд гарсан дүн. Их биш гэж үү. Тийм л учраас бид өдөр бүр энэ өвчинтэй тэмцэж байгаа нас насны хүмүүсийн мэдээллийг сэтгэл шимшрэн хардаг.

Харин Эрдэнэт хотын хувьд 2018 онд хавдраар өвчилсөн 825-н хүнээс элэгний 225, ходоодны 132, умайн хүзүүний 143, хөхний 64, улаан хоолойн 22 хүн хавдартай болох нь тогтоогджээ. Жил бүр өсөж байгаа энэ тоог бууруулахын тулд юунаас болж хавдараар өвчлөх болсныг хамтдаа олж, зогсоох хэрэгтэйг энэ тоонууд сануулж байна.

Уурхайчин залуу Баярсайханы хамт Бат-Өлзийн Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт нарийн шинжилгээ хийлгэхээр Солонгос улсыг зорьсон. Цаг алдалгүй нарийн шинжилгээнд хамруулж  яаралтай арга хэмжээг авч, баярт мэдээг гэр бүлд нь хүргэсэн юм.  /Үүнтэй холбоотой мэдээллийг http://www.erdenetinfo.mn/post/7454 линкээр орж үзээрэй./

Мөн тус эмнэлгийн удирдлагуудад Эрдэнэт хотод ажиллах хүсэлт тавин, Орхон аймгийн засаг дарга Д.Батлутын урилгыг албан ёсоор гардуулж өглөө. Нэг талаар уурхайчин залуу Баярсайханд тохиолдсон хүнд өвчин, өөр хэн нэгэнд тохиолдож болох зовлонг зогсооход, урьдчилан сэргийлэхэд тус болох их замыг нээсэн гэлтэй.  Хэдийгээр сүүлийн үед эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирсан ч гэлээ боловсон хүчний чадвар, мэдлэг, туршлага дутагдаж байгаа нь олон зүйл дээр ажиглагддаг. Энэ нь Монголд хийсэн шинжилгээг дахин гадны оронд баталгаажуулан хийлгэх өндөр өртөгтэй нүүр тулахаас эхэлнэ. Тиймээс хөгжсөн орнуудын эмнэлэгт туршлага судлуулах, хамтарч  ажиллах, өвчтөн илгээх гэх  мэт олон ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэйг Бат-Өлзийн Бат-Эрдэнэ онцоллоо.

Тиймээс уг ажлын эхлэл болгож Улсан хотын их сургуулийн эмнэлгийн удирдлагууд өөрийн судалгааны эхний багаа 2019 оны 10 сард багтаан Монгол улс, Орхон аймаг, Эрдэнэт хотод илгээхээ мэдэгдсэн байна. Энэхүү хамтын ажиллагаа нь сайн үр дүнд хүрвэл цаашдаа Эрдэнэтчүүд БНСУ-ын Улсан хотын их сургуулийн эмнэлэгт үйлчлүүлэх, цаашлаад хавдрын өвчлөлийн уг үндсийг хайх, судалгаа шинжилгээний ажлууд өрнөх аж.

Улсан хотын их сургуулийн эмнэлэг нь БНСУ-ын зургаан том эмнэлэгт тооцогдож, Робот хагалгаа хийдэг цөөхөн эмнэлгийн нэг юм. Солонгосчууд Улсан хотыг Хюндэй группийн бүгд найрамдах улс гэж ярьдаг. Учир нь Хюндэй группын хамгийн том хүнд үйлдвэрлэл хөгжсөн газар нь Улсан хот бөгөөд БНСУ-ын орлого бүрдүүлэлтээр 1 дүгээрт бичигддэг, усан тээвэр, газрын тээвэр, агаарын тээврийг өндөр хэмжээнд хөгжүүлсэн хот билээ.

Хюндэй групп хүнд үйлдвэр, үйлдвэрлэл эрхлэгч, ажилчиддаа зориулан 1975 онд Улсан хотын их сургуулийн эмнэлэгийг байгуулсан бөгөөд хамгийн чухал салбарт нь ажилладаг эмнэлэг учраас сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараар боловсон хүчнээ бүрдүүлжээ.

“ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ”  хөтөлбөр ЭРҮҮЛ МЭНД-ийн салбарт ажиллаж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)