А.Түвшинжаргал: Гэр хорооллын хогийн цэгүүдийн оронд амралт чөлөөт цагийн талбай байгуулвал яасан юм бэ
Хотын амьдрал 1 сарын өмнө     66    0

Энэ сарын 7-ны өдөр хуралдсан аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр Засаг даргын үүрэг даалгаврын биелэлт болон 7035-3511 дугаарт  иргэдээс ирсэн гомдол санал, аймаг орон нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг онцоллоо. 

. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явууллаа. Тэрээр шуурхай зөвлөгөөний эхэнд засаг даргын үүрэг даалгаварын биелэлт болон иргэдийн гомдол саналыг голлон холбогдох байгууллагын удирдлагуудаас асууж, хариу шийдвэрийг сонслоо. Тухайлбал, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр гэр хорооллын багуудад ашиглагдахгүй байгаа худагуудыг яаралтай ашиглалтанд оруулах үүрэг өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ асуудал  шийдэгдээгүй. Учир нь, захиалагч байгууллага болон гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй үйлдэл, алдаанаас болоод ашиглалтад оруулах боломжгүй. Дахин геодезийн дүгнэлт хийх шаардлагатай гэдгийг хэллээ. Мөн гэр хорооллын багуудад хогийн цэг олон байна. Эдгээр хогийн цэгүүдийг багасгаж оронд нь чөлөөт цагийн талбай барих саналыг хэлж байсан юм.  

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөний үеэр иргэдээс дутуу баригдсан барилгуудын гадна талын хашаа нурж, хүүхдийн дээрээс унах, тоглоомын аюулгүй байдал алдагдаж байгаа талаар гомдол цөөнгүй ирсэн тухай яригдлаа. Саяхан тоглоомын талбай дээр савлуур унаж хүүхдийн тархи толгойг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч  А.Түвшинжаргал холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгч, аюулгүй байдлыг  сайжруулахыг онцгойлон анхаарууллаа.

 Үүний дараагаар хэлтэс агентлагийн дарга нар орон нутагт хийгдэж байгаа ажлуудын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Тухайлбал Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон түлшний модны талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед хууль бус мод мэлтгэх зөрчил гарч байна. Манай аймаг энэ жил зэргэлдээх аймаг, сумдаас 17000 метр куб мод бэлтгэх төлөвлөгөөтэй. Гэвч иргэд нэг зөвшөөрлийн бичгээр 2-3 удаа мод бэлтгэж ой мод сүйтгэсээр байна. Иймд иргэдийг хууль бус мод бэлтгэхгүй байхыг анхаарууллаа. Шуурхай зөвлөгөөний эцэст Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өмнөх үүрэг даалгаврын биелэлт дутуу, хангалтгүй байгаа ажлууд дээр анхаарч, хүн бүр хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг санууллаа. 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)