Орос, англи хэлний түр сургалтад элсэлт авч байна
Уул уурхай 12 өдрийн өмнө     44    0

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Гадаад хэлний төвөөс орос, англи хэлний 45 хоногийн түр сургалтандаа элсэлт авч эхэлжээ. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд элсэгчдийг бүртгэж, 11-нээс англи хэлний модуль-2, 14-нөөс орос, англи хэлний модуль-1 сургалтууд эхлэх юм. Суралцахыг хүссэн хүмүүс Технологийн сургуулийн Оюутны байрны 112 тоотод бүртгүүлэх боломжтой. Мөн 7577-3603, 9534-7800 утсаар холбогдож сургалтын талаар мэдээлэл авахыг сургуулийн захиргаанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)