Д.Батлут: Та бүхнийхээ буянаар Эрдэнэтчүүд волейболоор амьсгалж байна
Хотын амьдрал 11 өдрийн өмнө     187    3

Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Энэхүү нэр хүндтэй хамгийн том тэмцээнийг зохион байгуулж буй Монголын волейболын холбоо, үе үеийн волейболчид та бүхэнд Эрдэнэтчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бүхэн өсвөр үеийнхний ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хийж, ордонтой болгох шийдвэрт гүнээ талархан, лигийн тэмцээнийг Эрдэнэт хотноо зохион байгуулахад хамгийн их үүрэг оролцоотой байсан уурхайчиддаа баярлалаа. Эрдэнэт бол залуусын хот. Залуус байгаа газарт спорт хөгжиж байдаг. Аймаг орон нутгийн зүгээс залуусынхаа спортыг хөгжих дэмжих үүднээс сүүлийн үед багагүй ажил зохион байгуулж байна. Бид саяхан сагсан бөмбөгийн “Эрдэнэтийн Уурхайчин” багийг Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулж тэмцээнд нь амжилт хүсч энэ ордноос үдэн гаргаж байсан. Цаашид ч олон ажил хийхээр төлөвлөж байна. Өнөөдрөөс эхлэн Эрдэнэтчүүд волвейболын спортоос дөрвөн өдөр амьсгалах гэж байгаад таатай байна” хэмээнсэн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (3)