Ж.Бат-Амгалан: Нэгдүгээр сургуулийн барилгын ажилд асуудал үүссэн
Нийгэм, Улс төр 20 өдрийн өмнө     86    0

Аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалантай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Хичээлийн шинэ жил өнгөрөөд нэг улирал боллоо. Багш, сурагчид ч хичээлдээ шамдан зүтгэж байна. Аймгийн хэмжээнд сургуулиудын ээлжийн коэффицент  ямар хэмжээнд байна вэ. Ахиц байна уу?

-Байлгүй яах вэ. Өмнөхөөсөө илүүтэй байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн түвшиндээ бол манайх чинь төрийн  17 хувийн хэвшлийн 7 нийт 24 сургуультай. Энд нийтдээ 21 мянган хүүхэд суралцаж байгаа. Сургуулиудын хамран сургах тойргийг  хоёр жилийн өмнө шинэчилсэн. Энэ хүрээнд дундажлаж үзэхлээр ахиц гарсан. Жишээ нь,  20 дугаар сургууль саяхан  ашиглалтанд орсон, нэгдүгээр сургуулийн 928 хүүхдийн өргөтгөл удахгүй ашиглалтад орно. Энэ утгаараа бодохлоор ээлжийн коэффицент бол буурсан. Улсын хэмжээнд 18 сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Манай аймгийн хэмжээнд бол дундажлаад хуваахад ээлжийн коэффицент  1.4 хувьтай гардаг. Үлдсэн  0.6 хувийн сул орон зай байгаа. Тэнд үдээс хойш хүүхэд хөгжих сургалт, секцэнд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх боломж байна.

-Сургууль бүрийн онцлог гэж бий болов уу?

-Байгаа. Сургууль сургуулиар нь авч үзэх юм бол яахав хотын төвийн дөрөв, таван сургууль дээрээ ачаалал арай өндөр байгаа. Энэ жил бол  төвийн сургуулийн хүүхдийн тоо, анги дүүргэлт 44-45-тай.  Захын сургуулийн хүүхдийн тоо өссөн ч анги дүүргэлт 31-32 сурагчтай.  Үүнийг дундажлах юм бол 1.4 гарна.  Үүнд нөлөөлж байгаа зүйл нь сургуулийн онцлог, эцэг эхийн ажлын хэрэгцээ шаардлага зэрэг олон зүйлээс шалтгаалаад  төвийн сургуулиуд арай өндөр байгаа.  Гэхдээ улсын дундаж бол Улаанбаатар, нийслэлд бол тавин хэдээс 60 хүрээд, 3 ээлжээр хичээллэж байна. Үүнтэй  харьцуулахад манай аймгийн хувьд харьцангуй боломжийн.

-Цаашдаа бидэнд энэ тал дээр судалгаа, бүртгэл хамгийн чухал юм байна. Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн ажил дууссан юм шиг харагддаг. Хүүхдүүд шинэ байрандаа орохсон гэж яараад байдаг. Гүйцэтгэгч жаахан “луу унжаад” байгаа дуулдсан. Энэ үнэн юм болов уу?

-БСУГ  болон анхан шатны нэгж болох сургууль бүр дээр судалгаа, бүртгэл хийж байгаа. Бид ачааллаа аль болох тэнцвэржүүлэх, хамран сурах тойргоо барих бодлогоо барина.  Энэ жилийн хувьд хаврын бүртгэл, намрын бүртгэл дээрээ үндэслэж энэ ажлаа аль болох тэнцвэржүүлэхээр зорьж байгаа. Нэгдүгээр сургуулийн маань өргөтгөл эрчимтэй явж байсан. Ондоо багтаагаад хүлээлгэн өгнө гэж байсан ч сүүлийн үед асуудал үүссэн. Барилгын ажил 2014 оны зураг төсвөөр хийгдсэн учраас барилгын материал дээр ханшийн зөрүү, үнэ өртөгний асуудал яригдаж байгаа. Гэхдээ барилгын ажил маань бүрэн зогсчоогүй, тодорхой хувьд замаск дотоод заслын ажлуудаа тодорхой бүрэлдэхүүнтэй хийж байна. Ер нь бол цаашдаа Засгийн газрын түвшинд, яамны түвшинд хөрөнгийн зөрүүний санхүүгийн асуудал яригдаж байна. Тэгэхлээр энэ ондоо багтах магадлал бас л бага болчихоод байна.

-Орон нутагт баригдаж байгаа бусад сургууль, цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтын хувьд ямар шатанд явна. Олон он дамнасан барилга ч бас бий шүү дээ?

- Аймгийн хэмжээнд баригдаж буй сургууль, цэцэрлэгийн 70-80 хувийн гүйцэтгэлтэй болцон барилгын ажлаа орон нутаг аль аль талаасаа хөөцөлдөж дэмжиж, бүр зогсоочихгүй ашиглалтанд оруулах талаас нь хөөцөлдөж байна. Баянбулаг багийн цэцэрлэгийн хувьд бол өчигдөр манай яамнаас ярьсан. Нэг тодорхой түвшинд дотоод засал чимэглэлд шаардлагатай 50 сая төгрөгийг яамнаас  гүйцэтгэгч компанийн дансанд . Гүйцэтгэгч компанийн маань ажилчид нэг дэх өдрөөс ирээд             орон нутгаас хяналт тавиад ямар ч байсан гадна тоглоомын талбай, тохижилтын асуудлуудаа түр орхиод дотор орчиндоо хүүхэд авах боломжийг бүрдүүлэхээр анхаарч байна.  Яамнаас өгсөн тэрхүү нэмэлт хөрөнгө санхүүжилтээр тодорхой заслуудаа хийгээд ойрын үед шийдэгдэх боломж нөхцөл нь бүрдэж байгаа

-“Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд гадны туршлага судлах ажил сэргэж байна. Энэ жилийн хувьд  хааш хаашаа явсан бэ?

-Өнгөрсөн жилээс уламжлал болгоод аймгийн Засаг дарга ивээн тэтгээд ажил, мэргэжлийн аваргуудыг гадаадад  туршлага судлах ийм боломж бий болгосон.  Өнгөрсөн жил энэ чиглэлээр 15 хүн явсан. Одоогийн байдлаар Хятад чиглэл рүү мэргэжлийн аварга заах аргын тодорхой мэргэжилтнүүд хамрагдсан 20 хүний бүрэлдэхүүнтэй  баг явсан. Бас БНХАУ-ын Ордос Хөх хотын чиглэлд мэргэжил дээшлүүлэх,  туршлага судлуулах чиглэлээр явахаар төлөвлөж байна. Төсөв хөрөнгийн асуудал ойрын үед яаригдаж байгаа. Дээр нь Германы хамтын ажиллагаатай 14-р сургууль байна, хувийн хэвшлийн сургуулиуд,  наймдугаар сургуулиуд БН Солонгос  улс,  Хятад чиглэл рүү хамтын ажиллагаатай ажилладаг.  Энэ хүрээндээ нийт 70 гаруй багшийг сүүлийн хоёр гурван жил мэргэжил дээшлүүлэх сургалт, чадавхижуулах сургалтанд хамруулсан.  Одоо ахиад 20 багшийн асуудал яаригдаж байгаа. Мөн нэмээд хэлэхэд энэ жил 10 багш  захирал маань Солонгос улсад яваад ирсэн.  Аймгийн ЗДТГ-ын  Нийгэм бодлогын хэлтсээс цаашдаа цэцэрлэгийн мэргэжилтнүүдэд ур чавдар эзэмшүүлэх хамтын ажиллагааны хүрээнд тодорхой ажлууд төлөвлөгдсөн байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)