С.Батжаргал: Ногоон төгөл дундуур явах хичнээн сайхан байх бол
Хотын амьдрал 20 өдрийн өмнө     78    0

Намрын мод тарилтын үеэр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалтай уулзаж сэтгэгдлийг нь сонирхлоо.

Энэ удаагийн мод тарилтанд бүх байгууллагууд нэгдээд хуучнаар Эрдэнэт хаалганы замын дагуу, хотын төв рүү ирж байгаа хүмүүсийн сэтгэгдэл хотын өнгө үзэмж, замын өнгө үзэмжийг сайжруулах ногоон төгөл бий болгох зорилготой, нэгдсэн журмаар зам дагуу зурвас үүсгэн тарьж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил болон түүний өмнө бид Бүрэнбүст, Цархиа  уулынхаа энгэрт мод тарьж байсан. Энэ жил бас дахиад Баян-Өндөр сум, дээр нь Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй “Эрдэнэт хотын бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын залуусын санаачлагаар Бүрэнбүстийн овоо гэсэн хоёр ч газарт мод тарьж байна. Энэ удаагийн мод тарилтад оролцож байгаа  төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүгд нэг дор бас зурвас үүсгээд мод тарьж байна. Модныхоо цаашдын арчилгаан дээр бүгд  анхаарна. Намрын мод тарилт нь хаврын мод тарилтаас илүү ажиллагаатай гэсэн гэсэн судалгаа байна. Бид ямар ч байсан тарьсан модоо цааш нь арчлаад аймгийнхаа зүүн талаас ирэхэд сайхан ногоон модон дундуур явдаг болох ийм зорилготойгоор намрын мод тарилт явагдаж байна. Ер нь тарьсан модоо байгууллагуудад хариуцуулаад байгаа. Ялангуяа замын урд талын хэсгийг тэр чигт нь байгууллагуудад бүсчилж, гурван жилийн гэрээтэй хариуцуулсан. Гурван жил арчилсан байхад бол мод ургана. Дээрээс нь манайд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж, Байгаль орчин гээд хоёр газар байна Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж маань бол ерөнхийдөө хаврын арчилгаа дээрээс нь байгууллагуудад хариуцуулаад өгж байгаа. Арчилгаан дээр нилээн анхаарахгүй бол иргэдийн зүгээс өмнөх жилүүдийн шүүмжилдэг асуудал бол “мод тарьчдаг тэгээд арчилдаггүй” гэх асуудалд илүү их анхаарч байна.  Хашааг нь барьсан, өмнөх жилүүдэд хашаагүй явдаг байсан.

Энэ жил хүн тавьдаг газар тусгаарласан ойн зурвас хийж байгаа. Тэнд бас мод тарьж байгаа. Дээр нь түүнийгээ хашаажуулах асуудал бий. Бид тэр бүр сайн мэддэггүй юм байна. Хүн тавьдаг газраас чинь хий ялгардаг асуудал байдаг юм. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор хөндлөн ногоон зурвас бий болгоно.. Ургалтынхаа хувийг Байгаль орчны газар  жил бүрийн хавар гаргаж, араас нь хяналт тавиж яваж байгаа.  Ирэх оны хувьд нэлээн олон жилийн өмнө тарьчихсан Баян-Өндөр хайрханыхаа ургаагүй модуудыг дахин авч шинээр тарьж ургуулъя гэсэн бодол байгаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)