ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     282    0

 Эрдэнэт хотын болон  Анхдагч, илгээлтийн эздийн өдрийг тохиолдуулан  Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Энэ удаад аймгийн ИТХ-ын Ажлын алба, Хүнс хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон Жаргалант сумын ЗДТГ-ын төрийн 13 алба хаагч тангараг өргөлөө. 

Дашрамд дурдахад, Жил бүрийн 12-р сарын 11-нд тохиодог Эрдэнэт хотын өдрийг энэ жил Анхдагч, илгээлтийн эздийн өдөртэй хамтатган зохион байгуулж байна. Дээрх өдрийг тохиолдуулан хотын хэмжээнд урлаг, соёлын болон олон нийтийн хэдэн үйл ажиллагаа болох юм.