Жаргалантын таеквондочин багачуул 78 алт, 54 мөнгө, 80 хүрэл медаль хүртжээ
Хотын амьдрал 6 сарын өмнө     218    1

Орхон аймгийн хэмжээнд таеквондогийн гурван клубт 120 гаруй хүүхэд хичээллэж байна. Үүнээс “Жаргалант” таеквондо сургалтын төв холбоо 40 гаруй тамирчинтай  юм.  Тус холбооны тамирчид  2019 оны тэмцээн уралдаанд амжилттай оролцсон байна.

Тухайлбал, Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд  багийн дүнгээр 1-р байр, БНСУ-ын Элчин сайдын нэрэмжит тэмцээнд 1-р байр,  БНХАУ-ын цуврал тэмцээнд 1-р байр 2019 оны бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ.  Он гарснаас хойш баг тамирчид 78 алт, 54 мөнгө, 80 хүрэл медалийг хүртсэн байна.

“Жаргалант” таеквондо сургалтын төв холбооноос олон улсын хэмжээний мастер гурав, спортын мастер гурав, дэд мастер гурав, таеквондогийн 1-р зэрэгтэй найман тамирчин төрөн гарлаа. Таеквондогийн спортоор 6-аас дээш насны хүүхэд хичээллэх боломжтой.  Биеийн хөгжлийг сайжруулдаг, бие хамгаалах урлаг гэдгээрээ онцлогтой. Тамирчид дотоод дүрэм журамтай, ёс зүйтэй байж, нэг нэгэндээ хүндлэлтэй ханддаг талаар тус клубын багш Б.Хосхөлөг ярилаа.