Ахлах ангийн сурагчдад “Эрдэнэт хотын түүх” –ийг танилцууллаа
Хотын амьдрал 5 сарын өмнө     236    0

      Эрдэнэтчүүд бид Эрдэнэт хот байгуулагдсаны түүхэн өдөрөө тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 12дугаар ангийн сурагчдад “Эрдэнэт хотын түүх” сэдвээр хичээл заалаа. 

Тэртээ 1975 оны 12 дугаар сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч улмаар Аймгийн ИТХ-ын 2017 оны тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 11-ний өдрийг Эрдэнэт хотын өдөрболгосон. Мөн 2019 оны 76 дугаар тогтоолоор Анхдагч илгээлтийн эздийн баярын өдрийг хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Эрдэнэтчүүд энэ өдөр хотынхоо түүхэн өдрийг тэмдэглэж байна. Ийнхүү “Эрдэнэт хотын өдөр”-өөр ЕБС-ын ахлах ангийн сурагчдад аймгийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгчид “Эрдэнэт хотын  түүх”-ийг танилцууллаа. Уг хичээлээр ахлах ангийн сурагчид хотынхоо үүсэл, түүхийг танин мэдэхийн зэрэгцээ Эрдэнэт хотынхоо хөгжил дэвшил хотоороо бахархах бахархлыг төрүүлэх зорилготой. Хичээлийн үеэр ахлах ангийн сурагчдын зүгээс аймгийн удирдлагуудаас хүссэн асуултаа асууж мөн сонирхолтой яриаг өрнүүлж байсан. Эрдэнэт хот нь анх 1976 онд байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсын 3 дах том хот болж хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Үүний дараагаар 1994 онд Нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Орхон аймаг болсон түүхтэй. Харин энэ жил Монгол улсын Үндсэн хуулинд орсон  нэмэлт өөрчлөлтөөр ийнхүү 25 жилий дараа Эрдэнэт хот болж хотын статусаа сэргээн авсан билээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)