Цэцэрлэгийн өргөтгөлүүдэд техникийн болон улсын комисс ажиллана
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     233    0

Аймгийн Засаг даргын Шуурхай зөвлөгөөн болж энэ үеэр Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэл өглөө.  Баян-Өндөр сумын 18, 23, 7 дугаар цэцэрлэгт хийсэн  өргөтгөл, бассейнд техникийн болон улсын комисс ажиллахаар болсон байна. 

.  “Унага” цэцэрлэгийн анги танхим халаалт муу байгаа асуудал нь  гүйцэтгэгч компани ажлаа дутуу хийснээс үүдэлтэй гэдгийг мэдээллээ.

“Манай аймагт  2019-2020 оны хичээлийн жилд 18 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, 23 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга  барьж байна. Дээрх цэцэрлэгүүдэд техникийн болон улсын комисс ажиллахаар болсон. Ажлын гүйцэтгэл дуусч байгаа” гэдгийг Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Б.Мөнхдалай мэдээллээ.

Боловсролын салбарт 2016-2019 онд улсын төсвөөс 25.8 тэрбум төгрөг,  орон нутгийн төсвөөс 9,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна.  Боловсролын яамнаас 1,3 тэрбум төгрөгийг шийдэж энэ жилдээ өр авлагагүй гарч байгааг онцоллоо.  Сургууль цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүүхдийн тоо 400-гаар сургуулийн хүүхдийн тоо 928 аар нэмэгдэх тооцоо гарчээ