Үйлдвэрлэсэн он, сарыг тавиагүй бол 5 сая төгрөгөөр торгуульна
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     262    0

 Шинэ жилийн баяраар өргөн хэрэглэдэг бялууг үйлдвэрлэгч цех, аж ахуй нэгжүүдэд  Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл зөвлөгөө өглөө. Хадгалах хугацаа богино,орц найрлагаас хамаарч хордлого өгөх эрсдэлтэй учраас стандартын дагуу үйлдвэрлэж худалдаалахыг санууллаа. Аймгийн хэмжээнд бялуу үйлдвэрлэдэг 9  аж ахуй нэгж ажиллаж байна.

Баяр ёслолоор өргөн хэрэглэгдэх бялуу нь Хадгалах хугацаа орц найрлагаас хамаарч хордлого өгөх эрсдэлтэй бүтээгдэхүүн юм. Үйлдвэрлэснээс хойш 72 цагийн дотор хэрэглэх шаардлагатай. Тиймээс  бялуу хийдэг газруудад тавигдах стандарт шаардлагатай холбоотой Зөрчлийн тухай хууль журмыг танилцууллаа.

МХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын байцаагчийн хэлснээр бялуу үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн он сарыг тавилгүй худалдан борлуулах зөрчил гардаг байна. Үйлдвэрлэсэн он, сарыг тавиагүй бялууг хураан авч, зөрчлийн хуулиар  таван сая төгрөгийг торгууль ногдуулна. Хэрэв бялуунаас хордсон тохиолдолд тухайн  иргэний эмчилгээний зардлыг төлүүлэх, 10 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна. Иймд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг  харгалзан худалдан авахыг  иргэдэд анхааруулж байна.

Ц.Ариун