Дугуйтай чихэр худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Хотын амьдрал 5 сарын өмнө     177    0

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрладаг “Дэмч өргөө” ХХК-ийн хүнсний дэлгүүрт “MTR групп” ХХК-иас нийлүүлсэн гэх дугуйтай чихэр нь хаяг шошгын зөрчилтэй, мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн байгаа нь илэрчээ. 

Хятад хэл дээр бичигдсэн мэдээллийг хөрвүүлэхэд уг чихрийн орц найрлаганд аюултай болон онц аюултай ангилалд хамаарах E102, E110 нэрийн хүнсний нэмэлтүүд орсон байна гэжээ.

Иймээс худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд доорхи нэрийн чихрийг худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: НМХГ

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)