Л.Төрболд: Би Юнивишнээр NBA үзэх дуртай. Леброн бол мундаг сагсчин
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     178    0

Миний шинэ танилыг Лхагвасүрэнгийн Төрболд гэдэг. Бид түүний гэрийн ойролцоох худаг дээр танилцсан. Тэрбээр ус авч явахдаа үеийнхээ нэгэн бандид Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тоглолтын талаар ярьж, тайлбарлаж байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татаж түүнтэй багахан ч гэсэн хөгжилтэй яриа өрнүүлсэн юм.

Аав, ээж, эмээ, дүү нар нь түүнийг Бондоолой  гэж дууддаг юм билээ. Тиймээс бид ч ярилцаад Бондоолой нэрээр нь дуудахаар болсон. Бондоолой 14 дүгээр сургуулийн гуравдугаар ангид сурдаг.

-Бондоолой чи сая найздаа сагсан бөмбөг үзсэн тухайгаа өнгөтөөр шахуу ярьж байна. Хаана, хэзээ үзсэн юм бэ?

-Ах аа , манайх гэртээ Юнивишнтэй байхгүй юу. Тэгээд би түүгээрээ NBA үзсэн. Тэрийгээ л ярьж байна.

- NBA гэдэг чинь юу билээ?

-Та чинь арай мэддэггүй юм биш биз дээ. Америкийн сагс шүү дээ

-Өө тийм ш дээ. Танайх тэгвэл гэртээ Юнивишнтэй юм уу. Хэзээ түүнийг тавиулсан юм бэ?

-Энэ хавьдаа л хамгийн түрүүнд манайх тавиулсан. Манай аав сагсан бөмбөг тоглодог, бас зөндөө олон медальтай. Аавтайгаа хамт сагсан бөмбөг байнга үздэг. Их гоё ш дээ.

-Юнивишнтэй болох гоё уу. Өмнө нь танайх ямар кабельтай байсан юм бэ. Бусдаас юугаараа ялгарч байна, чинийхээр?

-Өмнө нь манайх Агаарын сувагтай байсан. Ухраадаггүй, өө тийм интернэт байдаггүй. Нэг өдөр аав ажлаасаа ирэхдээ “манайх гэртээ Юнивишн тавиулна” гэж хэлсэн. Дүү бид хоёр их баярласан. Аав, ээж хоёр маань хичээлээ сайн хийгээрэй, гэж хэлсэн. Би өдөр хичээлээсээ ирээд цайгаа уучихаад хичээлээ хийдэг. Хичээл номоо хийж дуусгаад, аав ээжийгээ ажлаас тараад ирэхээс нь өмнө гэр орноо цэвэрлэнэ. Түлээгээ оруулна, усаа авна. Ажлаа амжуулчихаад зурагтаа үзнэ.

-Чи Юнивишнээрээ дандаа л сагсан бөмбөг үздэг гэж үү. Хүүхэлдэйн кино үздэг үү?

-Үзэлгүй яахав. Юүхүүгийн найзуудаас эхлээд хүүхэлдэйн кино үзнэ. Сагсан бөмбөгийг заримдаа ганцаараа үздэг. Аав ажлаасаа тарж ирээд, эсвэл амралтын өдрөөр NBA ухрааж үзнэ.

- NBA-гийн мундаг сагсан бөмбөгчид, Леброн Жеймс гээд л олон тоглогчийн нэрийг мэдэх үү?

-Аав надад багуудын нэр, тамирчдын нэрийг нь хэлж, зааж өгдөг. “Хаан” Жеймсийг бол мэднэ дээ. Леброн бол их мундаг сагсчин.

-Юнивишн ухрааж үздэг, бас дээр нь интернэттэй байх аа?

-Тийм, гэхдээ интернэтийг манай ээж бага үзүүлдэг. Ухаалаг утас руу вирус орж ирнэ гээд. Хааяа, гоё бичлэг орсон байвал ээжийн зөвшөөрлөөр л үздэг.

-Энэ хавьд Юнивишнтэй айл олон бий болов уу?

-Манай хажуу хашааны ахынх саяхан Юнивишн тавиулсан гэсэн. Манай нэг агаагийнх Юнивишнтэй. Урд гудамжны нэг ах бий, нэр нь хэн билээ байз. Тэднийх Юнивишнтэй гэсэн.

-Чиний хамгийн их үзэх дуртай суваг чинь ямар суваг билээ?

-Хамгийн гоё нь аав бид хоёрын үзэх дуртай сагсан бөмбөг гардаг  “SPS” суваг байна. “Боловсрол” сувгийг их үзнэ. Хүүхэлдэйн кино гарч байвал түүнийг сонгож үзнэ. Манай дүүг Төрмөнх гэдэг. Дүү маань одоо надтай удирдлага булаалддаг болсон. Тэр хүүхэлдэйн кино үзэх дуртай. Ер нь манай гэрийнхэн гоё киног их үздэг.