Улсын хэмжээнд овог, нэр нь ижил 250313 хүн байдаг
Хотын амьдрал 7 сарын өмнө     219    0

Монгол хүний овог, нэр олон давхацдаг байна. Нийслэлийн хэмжээд эцэг болон өөрийнх нь нэр адилхан  118419 иргэн байдаг бол орон нутагт 131712 иргэн байдаг аж.

Тухайлбал, Ганболдын Ганзориг гэдэг 128000 хүн байгаа аж. Овог, эцэг эхийн нэр, төрсөн он сар өдөр, регистерийн дугаарын сүүлийн хоёр орноос бусад нь яг ижил 2200 орчим иргэн байдаг аж. Мөн Ганболдын Ганцэцэг гэдэг нэртэй эмэгтэй нийслэлд 72 байгаа бол Ганболдын Солонго гэдэг эмэгтэй 66, Ганбаатарын Ганчимэг эмэгтэй 66, Ганбаатарын Ганзориг эрэгтэй 61 гэх мэт. Харин энэ хүмүүсийн регистрийн дугаар бүгд өөр.

Монгол улсын хэмжээнд хамгийн олон хүнд өгсөн нэрс:

Батэрдэнэ, Алтанцэцэг, Отгонбаяр, Оюунчимэг, Батбаяр

1940-өөд онд монголчууд хүүхэддээ дараах нэрсийг их өгч байжээ.

Долгор, Долгорсүрэн, Дуламсүрэн, Лхагвасүрэн, Ичинхорлоо, Бямбаа, Баатар, Лхамсүрэн, Даваа

1970-өөд онд монголчууд хүүхэддээ дараах нэрсийг их өгч байжээ.

Болормаа, Отгонбаяр, Батбаяр, Мөнхбат, Оюунчимэг, Гантулга, Батсайхан, Ганболд, Нэргүй, Батэрдэнэ

2000 оноос хойш монголчууд хүүхэддээ дараах нэрийг их өгөх болсон байна.

Энхжин, Билгүүн, Номинэрдэнэ, Хонгорзул, Хулан, Тэмүүлэн, Анужин, Төгөлдөр, Өсөхбаяр

Мөн Шинэ жил нэртэй 139 хүн байна.

Эх сурвалж “Itoim.mn”