Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдлээ
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     1492    0

Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард төлөх шимтгэлийн  хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм.

1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм.

88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.

Эх сурвалж: “Zasag.mn”

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)