Хүүхдийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгджээ
Хотын амьдрал 1 сарын өмнө     134    0

Томуу, томуу төст өвчний дэгдэлт өнгөрсөн оны сүүлчээр 15 хувь давж байсан. Харин сурагчдын амралт эхэлж, цэцэрлэгүүдийг түр зогсоосноос хойш 2,3 хувиар буурсан байна. Эрүүл мэндийн байгууллагаас томуугийн тархалт өндөр байгаа учраас өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах болсон. Дэгдэлт 10 хувиас доош бууртал уртасгасан цагаар ажиллах болно гэдгийг мэдээллээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын цагаар 19 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10-14 цаг хүртэл ажиллаж байна. Томуугийн дэгдэлт тодорхой хэмжээгээр буурч байгаа ч хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, эцэг эхчүүд ханиад томуунаас сэргийлэхийг анхаарууллаа. БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачаалал гурав дахин нэмэгдсэнийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Одоогийн байдлаар 50 ортой тус тасагт 150 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Цэргийн ангиудаас ор нэмснээр 140 ортой болжээ. Цаашид томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууртал дан ганц эрүүл мэндийн байгууллагаас хамааралгүйгээр эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийнхээ дархлааг дэмжин, амин дэмтэй хоол хүнс өгөхийг  санууллаа.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)