Энэ жил 2200 метр куб мод бэлтгэнэ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     152    0

Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 700 метр куб мод, Жаргалант сумаас 1500 метр куб мод бэлтгэхээр боллоо. Ойн сангийн зарим хэсэгт хатаж, хуурайшсан модыг огтлох, цэвэрлэгээний огтлолыг хийх юм. Жаргалант сумаас 1500 метр куб мод, Баян-Өндөр сумаас 700 метр куб мод бэлтгэхээр тооцжээ. Хууль бус мод бэлтгэл, модны хулгайгаас сэргийлж энэ ажлыг хийж байгааг БОАЖГ-ын мэргэжилтэн Л.Батсайхан хэллээ.  

Түлээний модны үнэ ханш ямар байгаа талаар тодрууллаа. Манай аймагт түлээний мод борлуулах дөрвөн зах ажиллаж байна. Бугат, Буянтхангай, Өндөр буурал, Хангал Сэлэнгэ модны зах үйл ажиллагаа явуулж байгааг БОАЖГ-аас  мэдээлж байна.  Нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар  түлээний мод 250-260 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.  Харин хүргэлтийн зардалд 10-20 мянган төгрөгийг нэмж төлж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)