Нийт 2949 иргэн 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлжээ
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     75    0

Аймгийн татварын хэлтсээс “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн холбогдох материалыг хүлээн авч эхэллээ. Үүнтэй холбогдуулж хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг танилцуулж байна.

Иргэн та өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан, мөн өөрийн төрсөн буюу үрчилсэн хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой юм.

Иймд албан татвар төлөгч иргэн та 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор аймгийн татварын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгч хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаарай. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн дагуу нийт 2949 иргэн 2.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)