Нэг иргэнд 5 ширхэг амны хаалт, 3 ширхэг санитол л олгоно
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     180    0

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эмийн сангуудаар худалдаалж байгаа амны хаалт, ариутгагч бодисод хязгаарлалт тогтоох болжээ. Нэг иргэнд нэг удаад 5 ширхэг амны хаалт, 3 ширхэг ариутгагч санитол худалдах гэнэ. Амны хаалт, ариутгагч бодисын зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд ийм арга хэмжээ авч байгаа аж. Өнөөдрийн байдлаар манай аймагт 11 эм ханган нийлүүлэх байгууллагын 60 эмийн сан ажилладаг. Нэг эмийн санд 5000 ширхэг амны хаалт 2-3 хоногт худалдаалагддаг байсан бол сүүлийн өдрүүдэд иргэд ихээр авах болжээ.

Манай аймагт 2-3 амны хаалтны үйлдвэр байдаг. Тэд аймгийн хэрэгцээнд зориулан амны хаалт үйлдвэрлэж байгаа. Үнийн хувьд харилцан адилгүй байна. Амны хаалт нь шүүлтүүрээсээ хамаараад 2 цагийн, 24 цагийнхаас эхлээд 96 цагийн турш зүүх зориулалтай байдаг гэнэ. Үнийн хувьд хамгийн хямд нь 250-300 төгрөг бол үнэтэй нь 18 мянган төгрөг байна.

Ариутгагч бодис санитолын хувьд усан суурьтай, тосон суурьтай гэсэн хоёр янз, хэмжээний хувьд харилцан адилгүй учраас үнэ нь өөр өөр байна. Мэргэжлийн байгууллага, аймгийн Онцгой комиссоос иргэддээ анхааруулж “Зарим иргэн ариутгагч бодис санитолыг их хэмжээгээр нөөцлөн авч улмаар гэр орондоо, байр сууцандаа ариутгаж байгаа нь энэ гэж их хэмжээгээр цацаж байгаа нь эргээд харшилтай, хэт мэдрэмтгий хүмүүсийн хувьд хууч өвчнийг сэдрээх өнхцөл болж байна. Иймээс ариутгагч бодисыг зориулалтын дагуу, зааврыг дагуу зөв хэрэглэх ёстой” хэмээн анхаарууллаа.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)