Ахмадуудын насны хишгийг өнөөдрөөс олгоно
Хотын амьдрал 1 сарын өмнө     112    0

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлж буйгаар ахмадуудын насны хишгийг хоёрдугаар сарын 10 буюу өнөөдрөөс эхлэн олгох гэнэ. Харин алдарт эхийн 1, 2 дугаар одонтой ээжүүдийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 15-нд, “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг хоёрдугаар сарын 18-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хоёрдугаар сарын 20-нд олгох юм байна. 

Монгол улсын Засгийн газрын энэ оны  нэгдүгээр сарын 22-ны хуралдаанаар халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг шинэчлэн тогтоосон билээ. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ өмнө нь 174 мянган төгрөг байсныг 188 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн байна. Мөн асаргааны тэтгэмжийг сар бүр 76 мянган төгрөгөөр олгодог байсныг 84 мянга 500 төгрөг болгож нэмэгдүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч байгаа эцэг эхчүүдэд 114 мянган төгрөг олгож байсан. Одоо үүнийг 123 мянга нэг зуун төгрөг болгон тус тус  нэмэгдүүлж, шинэчлэн тогтоосон юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)