Амны хаалтгүй иргэдийг торгоно
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     165    0

Аймгийн Онцгой комиссын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаас аймгийн хэмжээнд гудамж талбай, олон нийтийн газраар амны хаалтгүй явсан иргэдийг Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгох шийдвэр гаргажээ.  Уг шийдвэр нь иргэдийг бусдад халдварт өвчин халдаахаас сэргийлэхээс гадна иргэний үүргээ биелүүлэх хариуцлага гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар манай аймгийн иргэд олон нийтийн газраар амны хаалтгүй явах нь их байна. Мөн сургуулийн насны дунд, ахлах ангийн сурагчид олноороо гудамж талбайгаар сэлгүүцэж байгааг төрийн байгууллагынхан эргүүл хийж, хяналт тавих болно гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.