УОК: Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ны 6:00 цагт нээнэ
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     197    0

Коронавирусын тархалттай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдал, хот хоорондын тээврийн хөдөлгөөний хязгаарлалттай холбогдуулж Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. 

Улсын Онцгой Комиссийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

  • Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
  • Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал,
  • Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ,
  • Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ.

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг нээх саналыг гаргасан бөгөөд хот руу орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 3-ны 6 цагт нээхээр боллоо.