Өнөөдөр 15.15 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     189    0

Өнөөдөр 15 цаг 16 минутын орчим иргэд “газар хөдөлж байна, газар хөдөллөө” хэмээн шуугиж зарим нэг нь айсан, гайхсан байдалтай байв. Хотын гудамжаар алхах иргэд эргэн харж, бие биенээсээ “сая юу болов оо” хэмээн асууж гайхан хаана газар хөдөлсөн бол хэмээн эрэл сурал болов.

Тэгвэл төвийн зарим хэвлэл мэдээллээс гарсан мэдээлийг үзвэл өнөөдөр 15 цаг 15 минут 54 секундэд Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урд зүгт 6 км газарт рехтирийн шаталбараар 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ гэдгийг Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдэгджээ.

Газар хөдлөлтийн талаарх мэдээлэл Онцгой байдлын газарт ч бүртгэгджээ. Энэ удаагийн газар хөдлөлт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТӨҮГ-ын уурхайн бүсэд илүүтэй мэдрэгдсэн талаар цахим орчинд шуугиж байна.  Он гарсаар манай улсад 9 удаагийн газар хөдлөлт болсныг мэргэжлийн байгууллага бүртгэжээ. Харин манай аймагт энэ оны хувьд анх удаагаа газар хөдөлж түүний хүчин чадал нь 5 магнитудын хэмжээтэй байсныг мэргэжлийн байгууллагаас тогтоосон байна.