Наймдугаар сургуулийнхан сэтгэлийн хандиваа өргөлөө
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     341    0

Улс орон даяар “Covid-19” шинэ төрлийн коронавирусын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Тэр дундаа аймгийн Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчид  цаг, наргүй ажиллаж иргэдэд ухуулга сурталчилгаа хийхээс эхлээд олон төрлийн арга хэмжээ авч байна. 

Төр, хувийн хэвшлийн зарим байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллж байгаа албан хаагчдын ажлыг дэмжиж сэтгэлийн хандив, тусламжаа илэрхийлж байна. Тэдний нэг нь Д.Бат-Эрдэнэ захиралтай Лаборатори наймдугаар сургуулийн хамт олон юм. Тус сургуулийн хамт олны төлөөлөл өнөөдөр цуглуулсан сэтгэлийн хандиваа аймгийн Онцгой комисст гардуулж өглөө. Энэ үеэр тус сургуулийн эмч Т.Ганцолмон “Би эмчийнхээ ажил үүргийн хүрээнд постон дээр 24 цагаар гарч ажилласан. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ажил их хүнд, хэцүү юм билээ. Тэдний ажлын хүндийг өөрөө хамт ажиллаж байж л мэдэрсэн. Иргэддээ хандахад та бидний эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө 24 цагаар ажиллаж байгаа тэр хүмүүсийг хүндлээрэй, ажлыг нь ойлгож байгаараа гэж хэлмээр байна” хэмээсэн юм.