Нэг иргэнд 150 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулжээ
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     331    0

 Аймаг, орон нутгийн хэмжээнд  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед хууль тогтоомж зөрчсөн зарим иргэд, ААН-үүдэд хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Тодруулбал, аймгийн Засаг даргын 2020 оны А/86 дугаар захирамжийг зөрчиж 18:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулсан 8 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Мөн Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчин хурдан морины уралдаан зохион байгуулсан 4 иргэнд Прокурорын зөвшөөрлөөр зөрчлийн хэрэг нээсэн байна. Энэ хүрээнд хурдан морины уралдаан зохион байгуулахад оролцсон 1 иргэнд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ.

Цагдаагийн газраас “Шүр” дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоож, холбогдох ажилтанд торгуулийн арга хэмжээ авсан байна. Гуравдугаар  бичил хорооллын 11 дүгээр байранд аймгийн Засаг даргын захирамж зөрчин ажиллаж байсан биллъярд тоглоомын газрын үйл ажиллагааг хаажээ.