Хотын захирагчийг иргэд шууд сонгох гэнэ
Хотын амьдрал 26 өдрийн өмнө     291    1

                Энэ оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн манай аймгийг улсын чанартай Эрдэнэт хот болгохоор Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгаад байгаа билээ. Эрх баригчдын зүгээс энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тавдугаар сарын 25-наас өмнө Дархан, Эрдэнэтийг улсын чанартай хот болгохын тулд зарим хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлж байна. Тухайлбал, хамгийн түрүүнд  “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай  хууль”-д өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарч ажиллаж эхний хэлэлцүүлэг, саналыг гаргаад байна. Саналыг ерөнхийд нь авч үзвэл УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, хуульчдын зүгээс дээрх хуульд өөрчлөлт оруулж баталснаар Дархан, Эрдэнэт хот нь улсын чанартай хотын статусаар хөгжих боломж илүү нээлттэй болох гэнэ.

Судлаачдын зүгээс Орхон аймгийг Эрдэнэт хот болсноор иргэд нь Хотын захирагчаа шууд сонгох гэнэ. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ гэдэг шиг, хотын ИТХ гэж байх уу, ийм статус байсан ч Хотын захирагчийг Иргэдийн төлөөлөгчид биш Иргэд шууд сонгодог барууны зарчмыг сонгох гэнэ. Москвачууд Хотын захирагч Михайл Лужковыг 1992 онд хотын даргаараа сонгоод дахин 1996, 1999, 2003 онуудад гурван удаа улираан сонгож байсан. Харин  Америкийн Нью Йорк хотын оршин суугчид дэлхийн тэрбумтан, энэ оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН-ын сунгаад нэрээ дэвшүүлээд байгаа  Блумбергийг өөрсдийн саналаар хотынхоо Амбан захирагчаараа сонгож байсан шиг Эрдэнэтчүүд өөрсдөө Хотын захирагчаа сонгох гэнэ.

Мөн Хотын захирагчийн  дэргэд тодорхой тооны бүрэлдэхүүнтэй Хотын Зөвлөл ажиллах ажээ. Хотын зөвлөлийн гишүүнд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй байх талаарх санал хамгийн их дэмжигдэж байгаа бололтой. Дээр нь нэмээд хэлэхэд Эрдэнэт хотод Хотын зөвлөлийн хажуугаар Иргэдийн төлөөлөгчдийн хурал байх нь зөв үү, Хотын зөвхөн Хотын дарга л шууд удирдаж байх зэрэг олон асуудлыг хэлэлцүүлгийн явцад нухацтай авч хэлэлцэж байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)