Цасаар шуурч, хүйтэрнэ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     194    0

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын 8-нд буюу маргааш төв, говь, зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, гуравдугаар сарын 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар сарын  10-нд нутгийн хойд хэсгээр, гуравдугаар сарын 11-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи гуравдугаар сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, гуравдугаар сарын 11-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, гуравдугаар сарын 9, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны шинжилгээний газар