Хоёрдугаар хавьтагч байх магадлалтай иргэдийг тусгаарлалаа
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     208    1

Франц улсын иргэнээс шинэкорона вирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээний хариугаар СОVID-19 мөн гэдгийг Улсын онцгой комиссын мэдээлсний дагуу Орхон аймгийн Онцгой комиссын штаб яаралтай хуралдлаа. Онцгой комиссын мэдээлэлд, энэ сарын 2-ны өдрийн онгоцоор Франц улсын иргэнтэй хамт зорчиж ирсэн иргэдийг тогтоож, тусгаарлах арга хэмжээг авч, тус улсын иргэнтэй хоёрдогч хавьтагч болох Орхон аймгийн харьяат иргэн Б нь Улаанбаатар хотод амьдардаг, халдвар авсан иргэнтэй нэг онгоцонд зорчиж явсан болохыг тогтоосон байна.

Иргэн Б-гийн эцэг эх нь Улаанбаатарт очиж хүүхэдтэйгээ уулзсан бөгөөд тэд Орхон аймгийн 3-р микрийн 22-р байранд амьдардаг. Түүнчлэн 6-р микрийн 10-р байранд оршин суудаг иргэний хүүхэд тус онгоцонд сууж явсан нь тогтоогдсон. Уг хүүхдийн хувьд ээжтэйгээ ирж золгосон гэж мэдээллээ. Мөн Говил багийн “100 айл”-д амьдардаг иргэн өнгөрсөн 12-р сард Швед улс руу явсан бөгөөд энэ сарын 2-нд тус онгоцонд сууж явсанаар түүнийг тусгаарлалтанд авч, дээрх байршлуудад хөл хорио тогтоогоод байна.