ТҮЦ машины үйлчилгээг энэ сарын 30 хүртэл хаалаа
Хотын амьдрал 3 сарын өмнө     166    0

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр ТҮЦ машины үйлчилгээг албан ёсоор хаалаа. Аймгийн хэмжээнд гурван ширхэг ТҮЦ машин ажилладаг. Нэг нь хорооллын Нэг цэгийн үйлчилгээнд, нөгөөх нь аймгийн Холбооны газарт, гурав дахь нь аймгийн ЗДТГ-т байрладаг. Эдгээр ТҮЦ машинууд иргэдэд 24 төрлийн лавлагааг хэвлэн гаргаж өгдөг. Иргэд ихээр үйлчлүүлж бохирдол бий, халдвар үүсч болох эрсдэл их байгаа учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 30 хүртэл ТҮЦ машины үйлчилгээг хааж байна. ТҮЦ машинаас гардаг Татвар, Нийгмийн даатгал, Шүүхийн шийдвэр, Иргэний бүртгэлийн хэлтэс, Сумдын ЗДТГ-аас нэгбүрчлэн олгохоор болсон байна.