НӨАТ-ын баримт хэвлэж өгөхгүй байна
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     169    1

Бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа худалдаачид НӨАТ-ийн баримтыг хэвлэж өгдөггүй асуудал байна. Энэ асуудал олон газарт  нийтлэг байна. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-ийн баримт хэвлүүлэх албан шаардлагыг хүргүүлж ажиллана. НӨАТ-ийн баримтыг хэвлэж өгөөгүйгээс иргэдээс ирсэн гомдлыг нягтлан тогтооход хүндрэлтэй байна. НӨАТ-ийн баримтыг олгохдоо ялангуяа, жижиг лангуунууд бараа бүтээгдэхүүнээ бүгдийг нь кодлогүй байна. Тухайн лангуун дээр зарагдаж байгаа бүх нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нь тус тусдаа кодгүй байдаг учраас тухайн лангуун дээр ямар бүтээгдэхүүн жишээ нь таван кг-ийг авсан үгүйг тогтооход хүнд байна.  Нэгдсэн дүнгээрээ нэг кодоор бичдэг учраас татварын албанаас тогтооход хүндрэлтэй байгаа. Хэрвээ И-баримттай авсан, үүнийгээ нэмэгдсэн үнээр авсан гэсэн мэдээллийг нэр устай нь тухайн лангууны дугаартай нь, эсвэл үйлчилгээний цэгийн нэртэй нь ирүүлвэл бид “Гамшгийн тухай хууль”-ийн заалтыг үндэслээд тухайн аж ахуй нэгжид торгуулийн арга хэмжээ авах бүрэн боломжтой.

Өнгөрсөн хугацаанд 7035-3511 гэсэн дугаарт иргэдээс дөрвөн гомдол ирсэн. Тухайлбал,  Энхтуул гэдэг иргэн “Цагаан алт худалдааны төвд үнэ өссөн байна анхаарна уу” гэсэн хүсэлт ирсэн. Бид “Цагаан алт” худалдааны төв дээр ажилласан. Тус төвийн зүгээс  “бөөний үнэ хэвийн үнээр худалдсан” гэсэн мэдээллийг өгсөн. Тэгэхлээр  Энхтуул гэдэг иргэн яг ямар бараа бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр худалдан авсан гэдэг мэдээллээ бидэнд тодорхой ирүүлэх шаардлагатай байна. Ийм тохиолдолд бид энэ аж ахуй нэгжид арга хэмжээ авч торгууль оногдуулна.