Г.Ганбаатар: Иргэнээс нэг ч төгрөг гараагүй, Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө гарч байгаа
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     220    1

        Аймгийн Онцгой комиссоос өдөр бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хугацаанд тусгаарласан 12 иргэний шинжилгээний хариу Сөрөг буюу "Covid-19" илрээгүй гэсэн дүн гарчээ. Тэр дундаа франц иргэнтэй нэг онгоцонд хамт ирсэн Украйн улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.  Иймээс эмнэлгийн тусгаарлалтад аваад байсан хоёр, гуравдугаар зэргийн хавьтал бүхий иргэдийг гэрийн тусгаарлалтад гаргах арга хэмжээг аваад байгаа талаар  албаныхан дуулгалаа.

Бид энэ үеэр ажиглалт, тусгаарлалтад авсан иргэдийн зардлыг хаанаас гаргаж байгаа, иргэн өөрөө хэдэн төгрөг төлж байгаа талаар албаныхнаас тодруулсан юм.

Аймгийн Онцгой комиссын дэд дарга, хурандаа Г.Ганбаатар  “Иргэдийг ажиглалтад байх хугацаанд өөрсдөөс нь хөрөнгө мөнгө гаргуулаагүй. Тэнд байх хугацаанд гарсан зардлыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эмнэлэг сувилалын албанаас гаргаж байгаа. Нэг үгээр хэлбэл, энэ зардлыг Эрдэнэт үйлдвэрээс  гаргасан. Үйлдвэрийн зүгээс орон нутгийнхаа ард ирдэд дэмжлэг үзүүлж байгаа гэсэн үг. Цаашид байдал хүндэрвэл, Улсын Онцгой комиссийн шийдвэрээр ажиглалтын болон тусгаарлалтад байгаа иргэдээс гарсан зардлыг гаргуулж болно” гэж заасан. Манай аймгийн хувьд өнөөдрийг хүртэл иргэнээс нэг ч төгрөгийн зардал гаргуулаагүй. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс иргэддээ ийнхүү хандаж байхад бидний зүгээс хэвтэн эмчлүүлэгч, ажиглалтад байгаа иргэдэд “мөнгө төлөх ёстой” гэсэн шаардлагыг нэг ч удаа тавиагүй. Халдвартын тасагт хэвтүүлэн тусгаарласан иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нь ажиллаж байгаа” гэсэн юм.