Манай аймаг Сонгуулийн 20 дугаар тойрог болжээ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     437    1

“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын дагуу тойргийн хороодыг байгуулжээ.

Манай аймгийн хувьд энэ удаад УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог болсон байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль 29 тойрогтой байх гэнэ. Монгол улс уг нь 21 аймагтай. Сонгуулийн тойрог баталсан УИХ-ын тогтоол энэ тэрээс харвал 21 аймгийг 20 тойрог болгожээ. Энэ удаад эрх баригчид “Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6 дугаар тойрог болгосон байна. Харин нийслэлийн хувьд Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21 дүгээр тойрог, Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22 дугаар тойрог, мөн дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27 дугаар тойрог, мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28 дугаар тойрог болгохоор тогтов.

Харин мандатын хувьд манай аймгийн 20 дугаар тойрог 3 мандаттай байх буюу Орхон аймгийн иргэд ирэх сонгуульд УИХ-ын 3 гишүүнийг өөрсдийн төлөөллөө болгон төрийн эрх барих дээд байгууллагаа болох Парламентад илгээх юм.