ОХУ, Казахстанаас ирэх оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар төлөвлөж байна
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     178    0

Гадаадад сурдаг оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргаж байгаа тул ЭМЯ, Улсын Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа аж. ОХУ, Казахстанаас ирэх оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлах боломжийн талаар судалж эхний арга хэмжээ авч байна.

Аймгийн Онцгой комиссын дарга Г.Ганбаатар “Яг өнөөдрийн цаг үеийн байдлаар манай аймагт тийм тооны оюутныг тусгаарлалтад авах тухай эцсийн шийдвэр гараагүй. Улсын Онцгой комисс манайхаас тусгаарлалтын байр савны талаар мэдээлэл, судалгаа авсан. Бид судалгааг өгсөн” гэлээ.