Сагсны шийдэн дээр байгаа хүүхдийн эцэг эхэд тайлбаргүйгээр хариуцлага тооцно
Хотын амьдрал 9 өдрийн өмнө     80    0

Хаврын шар нар илч муутай ээн байгаа хэдий ч ойрын хэд хоногтоо гадаа нэлээн дулаан байлаа. Энэ хэрээр өсвөр насны хүүхдүүд сагсны шийдэн дээр цугларч, багачуул нь унадаг дугуйны дөрөөн дээр өдрийг өнгөрөөсөн дур зурагтай хэд хоногийг өнгөрүүллээ.  

Коронавирусын 10 тохиолдол манай улсад бүртгэгдэж, Эрдэнэт хотын төв хэсэгт “Эрдэнэт сувилал”-д Алтанбулагийн боомтоор орж ирсэн 81 хүнийг тусгаарлаад байгаа энэ цаг үед дээрх дүр зураг бидний хувьд илүүц гэж хэлж болно. Алтанбулагийн боомтоор орж ирсэн дээрх 81 хүн ОХУ, ХБНГУ, Хятадаар дамжин Эрдэнэтэд ирж тусгаарлалтад ороод байгаа. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй орхих, гадуур сэлгүүцүүлэх тохиолдол нэмэгдсэн учраас орон сууцны байрны гаднах талбайд тоглож буй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт “Зөрчлийн тухай хууль”-иар ямар ч тайлбар сонсохгүйгээр торгууль ногдуулах болсноо аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)