Засаг даргын Зөвлөл цахимаар хуралдав
Хотын амьдрал 2 сарын өмнө     168    0

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит IV  хуралдаан баасан гарагт цахимаар хуралдав. Энэ удаагийн цахим хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд,

  1. Хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн үзлэг, шалгалтын дүнгийн талаар
  2. 2020-2021 онд Эрдэнэт хотын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний төслийн талаар
  3. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2020 онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах түүнтэй тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын төлөвлөгөө
  4. Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар
  5. Орхон аймгийн Боловсролын салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт
  6. “Багш” дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тайлан
  7. “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн тайлан
  8. “Анхдагч” дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн тайлан
  9. “Ач санах” дэд хөтөлбөрийн 2019 оны тайлан
  10. “Чөлөөт цагийн талбай” дэд хөтөлбөрийн 2019 оны тайлан
  11. “Эмч” дэд хөтөлбөрийн 2019 оны хэрэгжилтийн  талаар
  12. “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөний биелэлт зэрэг асуудал багтжээ. Энэ удаагийн цахим хурлын онцлог нь Нутгийн удирдлагын ордны Хурлын зааланд Ерөнхий илтгэгч нар тайлангаа тавьж хэлтэс, албадын дарга нар ажил дээрээсээ, албан өрөөнөөсөө технологийн дэвшлийг ашиглан оролцлоо.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)