Засаг дарга аа, “Шүр” дэн буудлын эзнийг олсон уу
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     134    0

Аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 16-ны даваа гарагийн шуурхай зөвлөгөөний үеэр БОАЖГ-ынхан “Шүр” дэн буудлын эзнийг хайгаад олохгүй байгаа, олохоороо таньд дуулгая гэж мэдэгдсэн, тайлбар хийсэн. Засаг даргын зүгээс ч аймгаараа хайгаад  нэг дэн буудлын эзнийг олоод хариуцлага тооцож чадахгүй байгаа журмын нөхдөө хатуухан зэмлэсэн.

Манай сайтын зүгээс “Шүр” дэн буудлын эзнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар  хавиас хайвал олдох тухай чигийг нь зааж өгсөөр багагүй хугацаа өнгөрлөө. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа энэ цагт хууль дүрэм зөрчсөн дэн буудлын эзний толгойг илээд өнгөрөх цаг биш.

Харин энэ сарын 23-ны даваа гарагаас эхлэн аймгийн Засаг даргын шуурхай цахимаар хуралдах болсон. Энэ шалтгаанаар “Шүр” дэн буудлын эзэн хэн байсан, түүнд ямар хариуцлага тооцсон талаар иргэд мэдэх эрхтэй.

Аймгийн Засаг дарга аа, “Шүр” дэн буудлын эзнийг олсон уу.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)