Иргэдийн мөнгөөр тусгай зориулалтын машин авлаа
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     183    0

Шинэ төрлийн коронавирус дэгдсэн тэр мөчөөс л эхлэн эрдэнэтчүүд аймгийн Онцгой байдлын ажилтан албан хаагчид, эрүүл мэндийн салбараа дэмжин сэтгэлийн хандив өргөсөн. Өнөөдрийн байдлаар 51 байгууллага, иргэнээс ирсэн хандивын мөнгөний нэг хэсгээр аймгийн Онцгой байдлын албанд ариутгал, халдваргүйтлийн тусгай зориулалтын машин авсан байна. 

“Эрдэнэтчүүд бид хамтдаа” бичигтэй зориулалтын энэхүү машин энэ цаг үед үнэхээр шаардагдаж байсныг аймаг, орон нутгийн удирдлага шийдсэнээр өнөөдрийн ариутгалд гарсан юм. Нийтдээ 4 тоннын усан сантай, ардаа тусгай зориулалтын шүршигч ариутгагчтай энэ машин эрдэнэтчүүдийн сайн сайхны төлөө ажилдаа гарч байна.

  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)