Эмзэг бүлгийн иргэдэд маск тараажээ
Нийгэм, Улс төр 2 сарын өмнө     159    0

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улс орон даяар “Маскаа зүүцгээе” аян өрнөж байна.  

Энэ аяны хүрээнд аймгийн Онцгой комиссоос Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран орон гэргүй, нийгмийн эмзэг давхаргын иргэдэд дотроо 3 ширхэгтэй даавуун амны хаалт тараалаа. Манай аймгийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл, нийгмийн эмзэг давхаргын 30 гаран иргэн байдаг аж. Тэдгээр иргэдийн ихэнх нь архины хамраалтай иргэд байдаг. Тэд ихэвчлэн томоохон зах, худалдааны төвүүдийг барааддаг ажээ.

Мөн Яргуйт багт байрлах архины хамраалтай, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх байранд амьдарч байгаа хүмүүсийг ч “Маскжуулах аян”-д хамрууллаа. Тэдгээр иргэдийн хувьд хэдийгээр амны хаалт зүүсэн байсан ч зүүсэн маск нь маш их бохирдсон, солих ээлжний маск байхгүй тэд үүнийгээ  2-3 хоног зүүдэг байжээ.